Шивэгчний үлгэр



АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
419
Нүүр
ХЭМЖЭЭ
1.0
MB
ISBN-13
9789919515928

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Канадын алдарт зохиолч Маргарет Этвүүдийн Шивэгчний үлгэр дистопи роман нь анх 1985 онд хэвлэгдэн гарчээ. Романы үйл явдлууд шашны фундаменталист, цэргийн дарангуйлалтай 'Гилеедийн Бүгд найрамдах улс' хэмээх улсад өрнөх ба тус улсыг Этвүүд өнөөгийн АНУ-ын нутаг дэвсгэрт оршин буйгаар бичжээ. Тэнд АНУ-ын ардчилсан дэглэмийг устгаж, фундаменталист христийн шашны бүлгүүдийг санагдуулам Шашны эрхт Засгийн газрыг байгуулах цуст мөргөлдөөн болж өнгөрнө. Уран зохиолын маш олон нэр хүндтэй шагналуудад нэр дэвшсэн энэхүү зохиолоор дэлхий дахинаа кино, жүжиг, дуурь хүртэл хийгдсэн байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд Америкийн Хулу Интертеймент компаниас гаргаж буй ижил нэрт цуврал кино нь ихэд алдаршаад байгаа билээ. Романд гарч буй ертөнцөд хүмүүсийн дийлэнх нь байгаль орчны бохирдол, цацрагаас болоод үргүйдсэн байдаг. Бие махбодын хувьд жирэмслэх чадвараа хараахан алдаагүй цөөн залуу бүсгүй үлджээ. Гилеедэд иргэний эрх маш ихээр зөрчигддөг бөгөөд ялангуяа эмэгтэйчүүд үүнд нь илүүтэй өртөнө. Гилеедийн эмэгтэйчүүд өмч хөрөнгө эзэмших эрхгүй, уншиж бичих ч хориотой. Жирэмслэх чадвараа хараахан алдаагүй мөнөөх цөөн бүсгүйг улс төрийн дээд ангийн гишүүдэд хүүхэд төрүүлж өгдөг “шивэгчин” хэмээгч болгон хүмүүжүүлнэ. Шивэгчид энэ үүргээ биелүүлэхээс татгалзвал хүнд цээрлэл хүлээнэ. Зохиолын гол дүр бол шивэгчин Фредийнх буюу романы Би-хүүрнэгч. Зохиолын үйл явдал хоёр шугамын дагуу өрнөнө: Эхний нэг шугамаар бид өнгөрсөн үйл явдлуудыг, ялангуяа ардчиллыг түлхэн унагаж, Гилеед улс байгуулагдах болсон нийгэм, улс төрийн үйл явцууд, түүнчлэн би-хүүрнэгчийн өнгөрсөн түүхийг мэдэж авна. Хоёр дахь шугам Фредийнх эхлээд шивэгчдийг бэлдэх “Улаан төв”-д очиж суралцаад, тэндээсээ Фредэд хуваарилагдсан цагаас эхэлнэ. Маргарет Этвүүд ярилцлагууддаа, Шивэгчний үлгэр зохиолд гарч буй эрх мэдлийг хэрэгжүүлэх хүчирхийллийн арга хэрэгслүүд бүгд хүн төрөлхтний түүхэнд нэг бус удаа хэрэглэгдэж байсан хэмээн ямагт онцлон хэлдэг билээ. Нэгэн удаа болж байсан явдал, хүн хүндээ учруулж байсан гай зовлон дахиад ч тохиолдохгүй гэх газаргүй юм.


Үзүүлэлт

ISBN-139789919515928
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо419 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ0.979 MB

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй