Энхтуяа Данаасүрэнгийн

МЗЭ-н гишүүн, зохиолч яруу найрагч Мэргэн овогт Данаасүрэнгийн Энхтуяа Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул. Тэрээр 2002 онд 'Могойн анчин зараа' хүүхдийн шүлгийн түүвэр, 2004 онд 'Хайрын марал' бүрэн хэмжээний уран сайхны киног өөрийн зохиолоор бүтээсэн. 2005 онд 'Есийн Б' бүрэн хэмжээний уран сайхны кино, 2007 онд 'Чи төрөөгүй бол энэ орчлон ямархан, Чамд зориулаагүй бол миний шүлгүүд ямарсан' хайрын шүлгийн түүвэр, 2010 онд 'Дэлбээлж амжаагүй цэцэг' сургуулийн ахлах дунд насныханд зориулсан өгүүллэг туужийн номоо хэвлүүлсэн. 'Дэлбээлж амжаагүй цэцэг' ном нь 2010 оны 'Шилдэг ном'-оор шалгарсан.