Жамьяндагва Ж

Амгалан тойн овогт Ж.Жамьяндагва нь Говь- Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг Их цохионы өвөлжөөнд 1956 онд төрсөн. Улс төрийн дээд боловсрол, геологийн инженер мэргэжил эзэмшсэн. Геологи уул уурхайн салбарт олон жил ажиллахын хажуугаар 1980-аад оноос эхлэн уран зохиол шимтэн оролдож, уянгын шүлэг, бичил эсээ, өгүүллэгүүд бичин орон нутгийн хэвлэлд нийтлүүлж Баянхонгор аймгийн утга зохиолын нэгдлээс гаргасан номонд бүтээлээ хэвлүүлэн олны хүртээл болгожээ. 'Хоймсон уянга' нэртэй шүлэг, яруу найргийн анхны номоо 1995 онд хэвлүүлж байсан. Тэрээр 'Шаргажин ингэний буйлаан', 'Бүүвэй', 'Гэсгээл', 'Тэмээлзгэнэ', 'Дэлгэр талын магтуу' өгүүллэгүүд болон 'Нартын жам' тууж туурвисан.