Тэнгэрийн тамга

Main cover


АНГИЛАЛ
Өгүүллэг, түүвэр зохиол
ХУДАЛДААНД
2019
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
343
Нүүр
ISBN-13
9789919227784
ХЭМЖЭЭС
250 x 175 x 20 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Би бээр хүмүүн төрлийг олж төрсөн жирийн нэгэн. Надад хүнд байдаг сайн муу, сайхан муухай бүхий л шинж чанар нэгэн адил бүрдэж үйлдсэн буй заа.Харин хүмүүн төрөлхтөнд адгууснаас ялгаатай нь сэтгэдэг оюун ухааныг дээд тэнгэрээс заяажээ. Тэр тусмаа зохиолч хүнийхээ хувьд миний баруун тархи урлаг, утга зохиол зөн совин, хийсвэрлэн сэтгэхүй нь түлхүү хөгжих магадлалтай.Иймээс энэхүү номоо өөрийнхөө зөн билиг, зүүд совин, ухамсрыхаа нөлөөгөөр бичсэн гэхэд уншигч эрхэм та онцын их эргэлзэхгүй гэдэгт итгэнэм. Энэ бумбын эринг билгийн зуун хэмээн хүмүүний далд ухамсар хөгжиж, хүн төрөлхтөн зургаа дах мэлмийгээ нээж, “Мөнх тэнгэртэйгээ” холбогдох бүрэн боломжтой гэнэм.

Үзүүлэлт

ISBN-139789919227784
Худалдаанд гарсан огноо2019-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо343 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин680 гр
Хэмжээс250 x 175 x 20 мм

Зохиолчийн талаар

МЗЭ-ийн шагналт Чингисийн амиа, Хонидын зээ Бат-Очирын Туяа нь 1962 оноос уран бүтээлийнхээ гарааг эхэлжээ. 'Шувуудын ганганаан', 'Таван цагаан шувуу', 'Шулга болжморын жиргээн', 'Мөнгөн зүүний учиг' өгүүллэг, туужийн номоороо анх уншигч олны танил болсон. Бертольд Брехт, Анна Зегерс, Бруно Апитц зэрэг сонгодог зохиолчдын тууж, өгүүллэгийн герман хэлнээс орчуулсан. 1971 оноос телевизийн олон ангит 50 гаруй уран сайхны синхрон орчуулга хийж, дуу хоолойгоороо цэнхэр дэлгэцийн танил болсон. 'Босгоны хоёр талаас', 'Нинжин сэтгэл', 'Хясаан дундах сувд', 'Халхын суутай хүүхэн Хоролмаа 25 нас хүрлээ', 'Франц Сэндэм' зэрэг олон арван нийтлэл, хөрөг найруулал төвийн сонин хэвлэлд нийтлүүлж, 'Сэтгүүлч' сэтгүүлийн оны шилдэг бичлэгийн шагнал хүртэж байсан. 'Оройтсон бороо' дуугаараа олон түмэнд алдаршиж, улмаар 'Таван цагаан шувуу' таван цуврал романс, 'Би эрчүүдийг хүснэ' жүжгийн дуу, 'Марал цэцэг', 'Хуурын нулимс', 'Алтан номын үсэг', 'Хүсэл зөнгийн алтан хараацай', 'Хатан уул, Хаан балгас' зэрэг арав гаруй дуу, романсын яруу найргийн шүлгийг бичиж, дууны урлагт хувь нэмрээ оруулсан билээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй