Хаан эргэж ирсэн нь (3)
"Хаан эргэж ирсэн нь" бол Ж.Р.Р.Толкины Бөгжний эзэн-ий баатарлаг дуулийн төгсгөл хэсэг юм. Бөгжөөр хувь заяагаа холбосон нөхөд зорьсондоо хүрэхийн тулд эрхгүй өөр өөрийн бэрх замыг туулсаар. Эртний өрнийн дээдсийн нуугдаж явсан залгамж гэдгээ илчилсэн Арагорн Роханы хүлэг баатадтай нэгдэн Изэнгардын эсрэг тэмцэж, Бүрээт хотын үнэт ялалтад хувь нэмрээ орууллаа. Оркуудад олзлогдсон Мэрри, Пиппин хоёр Фангорн ой руу оргож, тэндээ энттэй учрав. Гайхамшиг үзүүлэн Гандалф эргэн ирж, хорон шидтэн Саруманыг дарлаа. Тэр хооронд Сэм, Фродо хоёр бөгжийг устгахаар Мордорыг зорих замдаа “эрдэнэ”-ээ хайсаар, тэмүүлсээр буй Смиагол/Голлумтай таарчээ. Үлэмж аалз Шэлобтой тулалдсаны дараа Сэм нөхрөө үхсэнд эндүүрэн орхих авч Фродо оркуудын амьд олз болчхов.