Цуврал дахь бусад номууд
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Бөгжний барилдлага бол Ж.Р.Р.Толкины Бөгжний эзэн хэмээх XX зууны уран сэтгэмжийн яруу тод, алдар суут сод бүтээлийн тэргүүн дэвтэр билээ.
Эл ботид Шаир нутгийн нам жим буйдхан тосгоноо суух Фродо Баггинст хөгшин ах Билбо нь өөрийн бөгжөө найдан өвлүүлснээр маш их хариуцлагын эзэн болж байгаагаар үйл явдал эхэлдэг. Улмаар Фродо гэр орноо орхиж, аюулыг сөрөн Дундад газрыг хөндлөн гулд туулж Үйлийн гавд очин бөгжийг устгаж харанхуйн эзний бузар санааг эцэс болгох үүрэг хүлээнэ. Хоббит зохиолын нэгэн адил энэ зохиолд ч бас гол баатар өөрт ахадсан гэмээр даалгавартай учрах ч үйл явдал өрнөх тусам эр зориг, овсгоо самбаа болон анд нөхдийнхөө тусламжтайгаар улам бүр өсөж хөгжинө.
Толкин хүүхэд ахуй наснаасаа л эртний болон дундад зууны үеийн үлгэр домгуудыг ихэд сонирхож, Дундад газар хэмээн нэрийдсэн үлгэр домгийн ертөнцийг өөрийн төсөөлөлдөө бүтээж эхэлсэн ажээ. Тэрхүү ертөнц нь тун ч нарийн зураглал бүхий байгаль газар зүй, түүхтэй агаад хүмүүсээс гадна хоббитууд, элфүүд, одойчууд, гоблинууд гэх зэрэг өвөрмөц оршин суугчид, тэр бүү хэл өөрийн гэсэн тусгай хэлтэй.
Бөгжний эзэн хэмээх энэхүү гурамсан бүтээл анх гарсан цагаасаа дэлхий даяар 150 сая гаруй хувь хэвлэгдэж, XX зууны хамгийн алдартай уран зохиолын бүтээлүүдийн нэгд тооцогдох болсон юм. Тиймээс ч Ж.Р.Р.Толкиныг орчин үеийн зөгнөлт уран зохиолын төрлийн эцэг хэмээн зүй ёсоор тооцдог бөгөөд түүний бүтээлүүдийг эртний болон дундад зууны үеийн агуу туульсын зохиолуудтай жишин үзэхэд ч буруудахгүй билээ.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919281151
- Худалдаанд гарсан огноо : 2024-03-25
- Формат : Хатуу хавтастай
- Нүүрний тоо : 588 нүүр
- Эрхлэн гаргасан : Монсудар хэвлэлийн газар
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 770 гр
- Хэмжээс : 215 x 140 x 46 мм
ISBN-13 | 9789919281151 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2024-03-25 |
Формат | Хатуу хавтастай |
Нүүрний тоо | 588 нүүр |
Эрхлэн гаргасан | Монсудар хэвлэлийн газар |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 770 гр |
Хэмжээс | 215 x 140 x 46 мм |
Зохиолчийн талаар
Ж.Р.Р.Толкин бол Оксфордын Их сургуулийн Англо-Саксон Роулисон, Босворт хөтөлбөрийн профессор бөгөөд Пемброк коллежийн гишүүн. Тэрээр дөрвөн хүүхэдтэй агаад Хоббит-ыг тэдэндээ зориулан бичиж, чангаар уншиж өгдөг байжээ. Ингэж л цагийг эзэлсэн, дуусаж дундаршгүй агуу зохиолууд мэндэлсэн аж. Тэгтэл нэг их удалгүй Толкиний зохиолуудын нэр алдар зөвхөн дөрвөн хүүхдээр нь хязгаарлагдахаа байж, Оксфорд дахь найзууд нь гар бичмэлийг нь зээлж аван хүүхдүүддээ уншиж өгдөг болсон байна. Хэдий дүрүүд нь эрс ялгаатай ч Хоббит анх Алиса гайхамшгийн оронд зохиолтой үнэхээр адилхан гэгддэг байжээ. Хийсвэрлэн сэтгэх аяьяастай профессор хүний ухаан энэ тал дээр маш сайн ажилласан нь мэдрэгддэг. "Алиса гайхамшгийн оронд" тайлагдашгүй галзуу оньсгуудаар, Хоббит харин ид шид, домгийн ухааны өргөн ертөнцөөс түүсэн олон гайхамшгаар дүүрэн. Зохиолч Доджсон анх гайхамшгийн оронд болсон явдлын тухай үлгэрээ нийтлэх сонирхолгүй байсан бол, профессор Толкин хоббитын аяллын тухай гайхам сайхан түүхийг нь хүн бүр уншина гэдэгт тун итгэлтэй байжээ.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй