Софийн ертөнц
Софийн ертөнц
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Норвегийн зохиолч Юстейн Гордерын “Софийн ертөнц” бүтээл нь өрнөдийн философийн түүхийг хүүрнэдэг. Дэлхий дахинаа 20 сая гаруй хувь борлуулагдаж, уншигчдын төсөөллийг баяжуулсан гайхалтай бүтээл билээ.
📷Арван дөрвөн настай Софи Амундсен охин нэгэн өдөр хичээлээ тарж ирээд, шуудангийн хайрцгаасаа “Чи хэн бэ?”, “Дэлхий хаанаас үүссэн бэ?” хэмээн өөрөөс нь асуусан хоёр захидал олжээ. Эл хачирхалтай дугтуйг хүлээж авснаас хойш Софи орчныхоо тухай мэддэг бүхнээс нь цааш хальсан, тун гүн асуултуудад татагдах болов.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919280840
- Худалдаанд гарсан огноо : 2023-12-20
- Формат : Хатуу хавтастай
- Нүүрний тоо : 698 нүүр
- Эрхлэн гаргасан : Монсудар хэвлэлийн газар
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 300 гр
- Хэмжээс : 215 x 140 x 45 мм
ISBN-13 | 9789919280840 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2023-12-20 |
Формат | Хатуу хавтастай |
Нүүрний тоо | 698 нүүр |
Эрхлэн гаргасан | Монсудар хэвлэлийн газар |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 300 гр |
Хэмжээс | 215 x 140 x 45 мм |
Зохиолчийн талаар
Норвегийн сэхээтэн, философийн багш Юстейн Гордер 1952 онд төржээ. Тэрээр хэд хэдэн роман, богино өгүүллэг, хүүхдийн номын алдартай зохиолч бөгөөд ихэвчлэн хүүхдийн өнцгөөс зохиолоо туурвидгаараа онцлог төдийгүй тэдний ертөнцийг мэдрэх торгон мэдрэмжийг судалдгаараа олонд танил. Зохиолчийн хамгийн алдартай бүтээл болох “Софийн ертөнц” ном 1991 онд бичигдсэн ба нийт 60 хэл рүү орчуулагдаж 40 гаруй сая хувь борлогдсон юм. Мөн тус зохиолоор уран сайхны кино гаргаж нийтийн хүртээл болгосноор олон улсын хэд хэдэн шагнал хүртсэн билээ.
Зохиолч алдартай зохиолынхоо гол дүрээр “Софийн нэрэмжит шагнал”-ыг санаачилж 1997 оноос 2013 он хүртэл байгаль орчны чиглэлээр олгосон байна. Юстейн Гордер 1995 онд өгсөн нэгэн ярилцлагадаа “Афинд аялж явахад хүүхэд ойлгохоор бичигдсэн философийн тухай ном огт байхгүй гэж сонсоод энэ номыг бичих санаа анх төрсөн” гэжээ.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй