Ном

2+1 УРАМШУУЛАЛ

Жил бүрийн 4 дүгээр сарын 23-нд болдог “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан “Интерном” номын их дэлгүүр нь “2+1 урамшуулал”-т худалдааг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн урамшуулалт худалдаа 2024.04.19-21-ний (Баасан, Бямба, Ням) өдрүүдэд Улаанбаатар хотын 11 салбар, хөдөө орон нутгийн 2 салбар (Дархан, Эрдэнэт) болон www.internom.mn онлайн дэлгүүрийн хүрээнд зохион байгуулагдах ба Уншигч та өөрт хэрэгцээтэй, хүссэн аль ч номыг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой.

Хэвлэлийн газар

Онцлох ном эрхлэн гаргагч хэвлэлийн газрууд

Монсудар хэвлэлийн газар
Грандбүүк хэвлэлийн газар
Тагтаа хэвлэлийн газар
Нэпко хэвлэлийн газар
Эрдэмт хэвлэлийн газар
Саян хэвлэлийн газар

Агуу Гэтсби

АНУ-ын нэр хүндтэй зохиолч Ф.С. Фицжералдын “Агуу Гэтсби” хэмээх энэхүү романыг агуулгын гүн утга, бичлэгийн тансаг хэлбэрийг нь аль болох тод харуулсан цоо шинэ орчуулгаар хүргэж байна. …Жилээс жилд алсарч холдсоор байдаг гэрэлт сайхан ирээдүйн ногоон гэрэлд Гэтсби итгэж байсан юм. Өнөөдөр яах вэ, гараас мултраад, биднээс займран одох нь хамаагүй, маргааш бид илүү хурдан гүйж, илүү холд гараа сунгахад л… гэж. Тэгээд л нэгэн сайхан өглөө… Ингэж бид давлагааны эсрэг тэмцэн байж урагшлахаар зүтгэдэг боловч завьтайгаа хамт цаг үргэлжид л өнгөрсөн рүүгээ хөвж байдаг билээ л…