Ном

Агуу санааг энгийнээр

Эдгээр цуврал ном ажил хэрэгч, завгүй хэн бүхний номын тавиур дээр заавал байх ёстой цувралууд юм. Амьдарч буй нийгэм орчныхоо тухай цэгцтэй зөв ойлголттой болох, сонирхсон сэдвийнхээ хүрээнд зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллийг олоход эдгээр лавлах ном танд туслах болно.Ном тус бүр тухайн салбарынхаа талаарх онол, ерөнхий санаа, түүхэн хөгжил, холбогдох эрдэмтэн судлаач нарын намтар үзэл санаа зэргийг агуулдаг. Аливаа агуу санаа, сэдвийн хүрээнд хүн бүхэнд "хэзээ, хаана, хэрхэн, яаж" гэсэн асуулт гарч ирдэг. Тэгвэл эдгээр цувралууд таны асуултад баримт нотолгоон дээр үндэслэсэн өнгөт зураг, графикаар дамжуулан хариултыг өгөх болно.

Хэвлэлийн газар

Онцлох ном эрхлэн гаргагч хэвлэлийн газрууд

Монсудар хэвлэлийн газар
Грандбүүк хэвлэлийн газар
Тагтаа хэвлэлийн газар
Нэпко хэвлэлийн газар
Эрдэмт хэвлэлийн газар
Саян хэвлэлийн газар

Агуу Гэтсби

АНУ-ын нэр хүндтэй зохиолч Ф.С. Фицжералдын “Агуу Гэтсби” хэмээх энэхүү романыг агуулгын гүн утга, бичлэгийн тансаг хэлбэрийг нь аль болох тод харуулсан цоо шинэ орчуулгаар хүргэж байна. …Жилээс жилд алсарч холдсоор байдаг гэрэлт сайхан ирээдүйн ногоон гэрэлд Гэтсби итгэж байсан юм. Өнөөдөр яах вэ, гараас мултраад, биднээс займран одох нь хамаагүй, маргааш бид илүү хурдан гүйж, илүү холд гараа сунгахад л… гэж. Тэгээд л нэгэн сайхан өглөө… Ингэж бид давлагааны эсрэг тэмцэн байж урагшлахаар зүтгэдэг боловч завьтайгаа хамт цаг үргэлжид л өнгөрсөн рүүгээ хөвж байдаг билээ л…